ФОТО: УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд батламжаа гардан авлаа

ФОТО: УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд батламжаа гардан авлаа

УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохоор бүртгэгдсэн өгсөн 23 нам, хоёр эвслээс өнөөдөр 21 нам, хоёр эвсэл Сонгуулийн Ерөнхий Хорооноос өнөөдөр /2024.05.02/ батламжаа гардаж авлаа.

Батламжаа гардаж авсан нам эвслүүд:

  • Эх орончдын нэгдсэн нам
  • Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам
  • Үндэсний эвсэл
  • Иргэний зориг ногоон нам
  • Ард түмний олонхийн засаглал нам
  • Бүгд найрамдах нам
  • ХҮН нам
  • Монголын Либерал Ардчилсан нам
  • Ардчилал шинэчлэлийн нам
  • Гэр хороолол хөгжлийн нам
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
  • Үнэн ба Зөв нам
  • Ардчилсан нам
  • Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
  • Монгол Консерватив нам
  • ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ /МУНН-ШН/
  • Монголын Социал Демократ Нам
  • Монголын хүний төлөө нам
  • Дэлхийн монголчууд нам
  • Ард түмний хүч нам
  • Эх Орон нам
  • Монгол Ардын нам
  • Эрх Чөлөөний Эвсэл нам
 

Харин Монголын Либерал Нам, Иргэний Хөдөлгөөний Намын төлөөллүүд батламжаа маргааш авах аж. Түүнчлэн сонгуульд өрсөлдөх эрхээ авсан нам, эвслүүд тавдугаар сарын 14-20-ныг дуустал нэр дэвшүүлэх ажиллагааг явуулна. Нэр дэвшигч тавдугаар сарын 23-ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлнэ. Үүнээс хойш зургаадугаар сарын 1-ний дотор Сонгуулийн Ерөнхий Хороо нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх юм.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө