"Л.Гантөмөрийг АН-ын дарга"-д бүртгүүлэх материалыг өнөөдөр УДШ-д хүргүүлэхээр болжээ

"Л.Гантөмөрийг АН-ын дарга"-д бүртгүүлэх материалыг өнөөдөр УДШ-д хүргүүлэхээр болжээ

УИХ дахь АН-ын бүлгээс “Эвлэрлийн ажлын хэсэг” гэх бүтцийг зохион байгуулж, улмаар саяхан /2023.01.19/ тус намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-г нь хуралдуулж Л.Гантөмөрийг АН-ын даргаар сонгосон. Тэгвэл Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгүүлэхээр өнөөдөр /2023.01.27/ 11:30 цагт Улсын дээд шүүх /УДШ/-д хандахаар болжээ. Харин нөгөө талд С.Эрдэнэ нар АН-ын сунгаа гэгчийг зарласан ба нэр дэвшин өрсөлдөхөөр долоон хүн бүртгүүлээд байгаа аж.