“Морин хуур-35” наадмын гала тоглолт ирэх сарын 17-нд болно

“Морин хуур-35” наадмын гала тоглолт ирэх сарын 17-нд болно

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-35” наадам товоо зарлалаа.

Оролцох бүтээлийг нэгдүгээр сарын 22-ноос хоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд цахим холбоосоор бүртгэнэ. Наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт хоёрдугаар сарын 12-нд эхлэх бол гала тоглолт хоёрдугаар сарын 17-нд Соёлын төв өргөөнд болно. Наадмыг мэргэжлийн хөгжмийн зохиолч, хөгжим судлаач, яруу найрагч, дуучдаас бүрдсэн есөн шүүгчийн бүрэлдэхүүнтэй шалгаруулна.