Өнөөдөр /2022.06.08/ 20 цагийн орчимд Улаанбаатар хотын зарим хэсэгт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн талаар зарим иргэд олон нийтийн сүлжээнд мэдээлж буй. Тэгвэл ОХУ-д өнөөдөр /2022.06.08/ 20:24 цагт болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотын Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт хүчтэй мэдэгдсэн байна. Голомтод газар хөдлөлт 5,9 магнитуд хүчтэй байжээ.
Эх сурвалж: ОБЕГ