Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр /2022.06.08/ ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 16-18 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 18-20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ.  Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 16-18 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ