Н.Батсуурийн даян аварга цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан өнөөдөр болно

Н.Батсуурийн даян аварга цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан өнөөдөр болно

Н.Батсуурийн даян аварга цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан Увс аймагт өнөөдөр 12.00 цагт болно.

Тус барилдааныг “Увс нуур” дэвжээний пэйж хуудас шууд дамжуулах аж.

Ташрамд өгүүлэхэд, Увс аймгийн Ховд сумын харьяат бөх, улсын аварга Н.Батсуурь 2019 онд улсын наадамд үзүүрлэхдээ улсын арслан Э.Оюунболдод өвдөг шороодсон. Улмаар наадмын дараа Э.Оюунболдоос допинг илэрсэн тул Ерөнхийлөгчийн зарлигаар түүнд даян аварга цол нөхөж олгосон юм.