Саид Моллай: Монголын жүдо бөхийн холбоотой хийсэн гэрээ дууссан тул Азербайжаныг төлөөлөн оролцох хүсэлт гаргасан

Саид Моллай: Монголын жүдо бөхийн холбоотой хийсэн гэрээ дууссан тул Азербайжаныг төлөөлөн оролцох хүсэлт гаргасан

Энэ сарын 02-ны өдөр Саид Моллайг Азербайжаны далбаан дор барилдах боломжтой гэдгийг IJF албан ёсоор зөвшөөрснөө баталсан билээ.

Тэгвэл Judoinside мэдээллийн сайтад Саид Моллай болон Азербайжаны жүдо бөхийн холбооноос тайлбар хийсэн байна. Азербайжаны жүдо бөхийн холбоо,“Моллайг өөрийн жиндээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэгч жүдочдийн нэгд зүй ёсоор тооцдог.

Саид Моллай шиг сахилга баттай, арвин туршлагатай тамирчин U81 кг-д багтсан гэдэгт бид туйлын баяртай байна.

Түүнд итгэж байна. Одоо жингийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ манай улсын чадварлаг залуу тамирчдыг хөгжүүлэхэд эерэгээр нөлөөлнө” гэжээ.

Харин Саид Моллай хэлэхдээ, “Миний хамгийн том мөрөөдлийн нэг бол яах аргагүй Азербайжаны далбаан дор барилдах байсан. Тиймээс Монголын жүдо бөхийн холбоотой байгуулсан гэрээний хугацаа дууссаны дараа би санаачилга гаргаж ACF-д хүсэлтээ өгч, Азербайжаныг төлөөлөн оролцох хүсэлтэйгээ илэрхийлсэн. Одооноос эхлэн төрөлх Азербайжан улсынхаа далбаан дор тэмцээнд оролцох болсондоо маш их баяртай байна. Биднийг дэлхийн болон Европын аварга шалгаруулах тэмцээн, 2024 оны Парисын зуны олимп хүлээж байгаа. Бидэнд цаг маш бага байна, өндөр амжилт үзүүлж, тугаа өндөрт мандуулахын төлөө би чадах бүхнээ хийх болно” гэв.

Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү.