Самбо бөхийн ДАШТ Киргизэд зохион байгуулагдах болжээ

Самбо бөхийн ДАШТ Киргизэд зохион байгуулагдах болжээ

Энэ жилийн самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээн Туркменистаны Ашхабад, залуучуудын ДАШТ Болгарын Панагюриштэд явагдах товтой байсан ч тухайн хоёр орны бөхийн холбоод тэмцээнийг зохион байгуулж чадахгүй болсноо мэдэгдсэн.

Олон улсын самбо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс хуралдан, насанд хүрэгчдийн дэлхийн аваргыг 11 дүгээр сарын 11-13-нд Киргизийн Бишкек хотод, залуучуудын дэлхийн АШТ-ийг 10 дугаар сарын 14-16-нд Армений Ереван хотод зохион байгуулах шийдвэр гаргалаа.

Харин 2022 оны насанд хүрэгчид, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 2-4-нд Ливанд явагдах билээ.