Сүхбаатарын талбайд болох "нийтийн хөлбөмбөг" төслийн үеэр eFIFA шигшээ багийн тоглогчид тодорно

Сүхбаатарын талбайд болох "нийтийн хөлбөмбөг" төслийн үеэр eFIFA шигшээ багийн тоглогчид тодорно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” төслийн хүрээнд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг улсын төв цэг Сүхбаатарын талбайд анх удаагаа 90х45 харьцаатай хөлбөмбөгийн талбай байгуулж зохион байгуулахаар болсон билээ.

Тэгвэл eFIFA төрлөөр Монголын шилдгүүдийг тодруулах улсын аварга шалгаруулах "MFF PREMIER" тэмцээнийг Mongolian Football Federation, HypeX • VIP Playstation House-тай хамтран зохион байгуулж байгаа аж.

Тус тэмцээнээс Монгол Улсын шигшээ багийн тоглогчид тодрон цаашид eFIFA олон улсын тэмцээнүүдэд оролцох боломж нээгдэх бөгөөд урьдчилсан шатны тоглолтууд тавдугаар сарын 8-ны өдөр явагдана. Шалгарсан шилдгүүдийн өрсөлдөөн “Нийтийн Хөлбөмбөг” төслийн нээлттэй өдөрлөгийн үеэр Сүхбаатарын талбайд өрнөх аж.