Маргааш Туркийн нийслэл Истанбул хотод боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ эхэлнэ

Маргааш Туркийн нийслэл Истанбул хотод боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ эхэлнэ

Туркийн нийслэл Истанбул хотод боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 6-20-нд болно.

Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга нарын удирдлага дор 48 кг-ын жинд Ж.Нямсүрэн, 50 кг-д Б.Мөнгөнсаран, 52 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д О.Есүгэн, Э.Мичидмаа, 57 кг-д М.Намуун, 60 кг-д Г.Бадмаараг, 63 кг-д У.Шинэцэцэг, 70 кг-д Э.Эрдэнэтуяа, 75 кг-д Н.Ану нар өрсөлдөнө.

Тус тэмцээнээс Монголын боксчид цор ганц медаль хүртсэн нь гавьяат тамирчин М.Нандинцэцэг билээ.

Тэрбээр 2018 онд Энэтхэгт болсон тэмцээний 54 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байв. Монголын баг тамирчид өдгөө Герман, Украин, Канадын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийж байна.