О.Батбаяр: БНСУ нь Монгол Улсаас очих нислэгийг энэ сарын 17-ноос 23-ны хооронд долоон хоног хязгаарласан

О.Батбаяр: БНСУ нь Монгол Улсаас очих нислэгийг энэ сарын 17-ноос 23-ны хооронд долоон хоног хязгаарласан

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Улаанбаатар Сөүлийн чиглэлийн 2022 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн нислэгээр очсон гурван хүн эерэг гарсан учир БНСУ Монгол Улсаас очих нислэгийг энэ сарын 17-ноос 23-ны хооронд долоон хоног хязгаарласан. Тодруулбал, Монгол Улсаас очиж буй зорчигчдоос халдвар илэрч байгаа учраас БНСУ-ын талаас МИАТ-ын нислэгийг 60 хувиар хязгаарлаж байна. Харин дамжин өнгөрөх нислэгийн зорчигчдыг хүлээн авч байна. Үүнтэй холбоотойгоор иргэдээс маш их гомдол ирж байна. Тиймээс бид иргэдийг ХӨСҮТ-д шинжилгээ өгч, бусад лабораториудаар хийлгэхгүй байхыг зөвлөж байна" гэлээ.