Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг: Миний хань тэмцсээр. Бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно

Э.Энхбатын эхнэр Б.Нандинцэцэг: Миний хань тэмцсээр. Бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно

Энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр /2021.04.02/ Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулж,  Э.Энхбат нь БНСУ-д эмчлүүлж байгаад өнгөрсөн амралтын өдөр эх орондоо ирж, “Сонгдо” эмнэлэгт эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа билээ.

Тэгвэл Э.Энхбатын эхнэр өөрийн цахим хуудаснаа пост оруулжээ. Тэрбээр "Яагаад заавал ганцхан тархийг нь гэж 3 цохиод зогсохгүй. Донор болдoг бол тал тархиа ч болов өгөх юмсан. Өнгөрсөн найман сарыг яаж тэвчиж, нулимсаа залгиж өнөөдрийг хүргэлээ. Зөв хүн байгаад хохирдог хорвоо юм. Миний хань тэмцсээр. Бид итгэлээ алдахгүй эцсээ хүртэл зүтгэх болно. Гурван үеэр минь тоглож яргалсан хүн араатан гэж байх юмаа" хэмээсэн байна. 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө