ЭХ СУРВАЛЖ: Э.Энхбатын биеийн байдал маш хүнд байна

ЭХ СУРВАЛЖ: Э.Энхбатын биеийн байдал маш хүнд байна

Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед халдаж, хүнд гэмтэл учруулсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй.

Харин Э.Энхбат БНСУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өнгөрөгч амралтын өдөр эх орондоо ирж, “Сонгдо” эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн албан бус мэдээлэл бий. Тэгвэл өнөөдөр /2021.12.20/ зарим хэвлэлд, түүний биеийн байдлын талаар зарим эх сурвалжууд мэдээлэл өгсөн байна. Тус мэдээлэлд,“Э.Энхбатын биеийн байдал маш хүнд байна. Тэрээр өнөөдөр ч ухаангүй байдалтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь тогтворжиж байсан ч өчигдөр оройноос дахин хүндэрсэн” хэмээжээ. Ташрамд дуулгахад, Э.Энхбатад гэмтэл учруулсан байж болзошгүй Н.Түвшинбаярт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал энэ сарын 23 /2021.12.23/-нд товлогдсон талаар эх сурвалж мэдээллээ. 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө