ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Д.Дагвадоржийг Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хэрүүлээ түүгээрээ хийхийг хүсэв үү

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Д.Дагвадоржийг Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хэрүүлээ түүгээрээ хийхийг хүсэв үү

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Банкны хэрүүлээ түүгээрээ хийхийг хүсье” хэмээжээ.

Учир битүүлэг түүний энэхүү жиргээнд өгүүлсэн хэрүүлийн эзэн хэн бэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд үүнийг анхааралдаа авахыг хүссэнгүй юу” гэх асуулт олны дунд хариултаа нэхэж байна.

Тэгвэл Х.Нямбаатар сайдын хэлээд буй банкны хэрүүлийн эзэн нь саяхан олны анхааралд өртсөн, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны боссууд болох Д.Дагвадорж, Д.Сумъябазар нартай холбоотой гэх таамаг хөвөрч эхэллээ.

Тодруулбал, саяхан УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар,“Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Эрдэнэт үйлдвэрийн 45 тэрбум төгрөг, Эрдэнэс Таван толгой ХК-ийн 27 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг бий ч авч чадахгүй байна” гэж мэдэгдсэн.

Харин үүний дараахан Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 57 хувийг эзэмшидэг, Мэргэжлийн сумогийн их аварга Ёкозуна Д.Дагвадорж өөрийн цахим хуудаснаа, “Увсын *** сонс! Хүнд нь биш. Увс нутагт би маш хайртай! Надад гэсэн баруун монгол цус байгаа гэхдээ би дөрвөд биш! Увс нутагт би хайртай Төрсөн нутгаа ухдаг *****-т хэлэх үг байхгүй бөлгөө. Хайгаад олоорой ***** минь! Үхэхийн хооронд чулуу хөдөлгөх нүгэл би хийгээгүй шүү!” хэмээсэн билээ.

Энэ нь Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын дээрх мэдээлэлтэй холбоотой байж болзошгүй байгаа. Учир нь Ч.Хүрэлбаатар нь Увс аймгийн гаралтай бөгөөд, УИХ-д тус аймгаас хэд, хэдэн удаа сонгогдоод байгаа нэгэн юм. Мөн Ч.Хүрэлбаатарын ах дүүс Увс аймагт байх Хотгор шанагын нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг БНСУ-ын компанид зарсан гэх асуудалд нэр холбогддог билээ.

Энэхүү үйл явдал нь Хууль зүй, дотоод хэргийн сайдад таалагдаагүй учир дээрх тайлбарыг бичсэн бололтой. Угтаа асуудал хөндөгдөж, нийгэмд дуулиан тариад байгаа зүйлд салбарын сайд нь анхаарал хандуулах учиртай байлтай. Гэтэл Х.Нямбаатар сайд үл тоомсорлож, банкны хэрүүлээ түүгээрээ хийхийг хүсэв.