А.Отгонбаатар “УАЗ-69” автомашин, Б.Найдлаа “Морь”, Э.Бат-Үүл “Лада” хөлөглөжээ

А.Отгонбаатар “УАЗ-69” автомашин, Б.Найдлаа “Морь”, Э.Бат-Үүл “Лада” хөлөглөжээ

Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн “сурталчилгаа” энэ өдрүүдэд үргэлжилж байна.

Тодруулбал, нэр дэвшигч А.Отгонбаатар сурталчилгааны эхний өдөр УАЗ-469 автомашин хөлөглөж иргэдтэй уулзсан бол, удалгүй тэрээр Сүхбаатарын талбайд суулт хийнэ гэж цагдаагийн алба хаагчдыг багагүй сандаргаад авсан. Мөн өнгөрөгч амралтын өдрүүдэд ХҮН-аас нэр дэвшигч Б.Найдлаа морь унаж иргэдтэй уулзсан байдаг.

Энэ бүхэн бол хэвлэл мэдээлэл болоод иргэдийн анхааралд орох гэсэн нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны нэг хэсэг байж болзошгүй юм.

Тэгвэл УИХ-ын 28 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл “гэр хороолол хөдөлгөөн” гэсэн логотой “Лада” автомашин хөлөглөж, иргэдтэй уулзжээ. Учир нь тэрээр “гэр хороолол хөдөлгөөн”-ийг тэргүүлдэг юм. Тус хөдөлгөөн нь нийслэлийн гэр хорооллын 220 мянган өрхөд дэд бүтэц татахгүйгээр агаарын бохирдол, хөрсний бохирдлыг шийдэх боломжгүй гэж үздэг бөгөөд энэ эрхийг нь эрх баригчдаас нэхэхээр байгуулагдсан гэдэг.