ШӨХТГ: Замын-Үүд дэх ачаа тээврийн хөлс ТАВ дахин өссөн

ШӨХТГ: Замын-Үүд дэх ачаа тээврийн хөлс ТАВ дахин өссөн

Өнөөдөр /2021-07-01/ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас найман асуудлаар мэдээлэл хийлээ. Үүнд:

  1. Үнэт цаасны зах зээлд буюу үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хийгдсэн хяналт шалгалт
  2. Хаяг шошго ба Зөгийн балны хяналт шалгалт
  3. Хүчит шонхор захын эрүүл ахуйн үйл ажиллагаанд хийсэн шалгалт
  4. Эмийн сангийн шалгалт
  5. Шатахууны шалгалт
  6. Лифт
  7. Тендерийн гомдол
  8. Замын-Үүдийн ачаа тээврийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлт гэсэн асуудлуудад хяналт шалгалт хийснээ танилцууллаа.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ:

Хуурамч шатахуунтай холбоотой асуудал байгаа учраас нэлээн нарийн шалгалт хийж байна. Зөвхөн Ашигт малтмал газрын тосны газраас гадна ИНЕГ-ын лабораторид давхар шалгаж байгаа.

Тээврийн хязгаарлалт хийгдсэнээр үнэ хөөрөгдөх шалтгаан болохгүй тээврийн жолооч нар нэг компанитай тохирчхоод өөр өндөр үнэ хэлсэн компанийн ачааг тээвэрлэх зөрчлүүд байна. Өөр өөр хүний дансаар мөнгөө авсан зөрчлүүд ч бий. Галт тэрэгний халдваргүйжүүлэлтийн хийж явуулж эхэлсэн. Гэвч иргэд галт тэрэгт иргэд дургүй байна. Учир нь барааг галт тэрэгний нэгээс нөгөөд олон дахин сэлгэн ачиж байгаа нь барааны чанарт нөлөөлж байна гэж үзэж байна.

Арбидол болон бусад эмүүдэд дээд үнийг тогтоосон. Үүнтэй адил Арбивир, Афлодол гэж хоёр эм бий. Энэ эмүүд нөөцтэй. Арбидол эмийн хувьд тодорхой хэмжээний нөөцгүй байсан.

Мөн тэрээр ШӨХТГ бол үнэ хямдруулах байгууллага биш. Зөвхөн зохиомол хомстол, хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөлд хяналт тавих үүрэг авдаг гэсэн юм.

Хүчит шонхор захын 8 танхимд 436 түрээслэгч худалдаа үйлчилгээ явуулдаг. Түүврийн аргаар арчдасны шинжилгээ авахад шинжилгээгээр гэдэсний халдварт бүлгийн нян бактери илэрсэн. Зөрчлийн тухай хуулийн дагуу түрээслэгчийн үйл ажиллагаа түр зогсоож хүн тус бүрд 100 мянган төгрөг ногдуулсан.  Мөн Хүчит шонхор захыг дотор нь дөрвөн компани хариуцан ажилладаг. Компанид 1 сая төгрөгийн торгууль ногдуулсан байгаа.

Энэ үеэр Замын-Үүдийн ачаа тээврийн үйл ажиллагааны талаар мэдэгдэхдээ:

‘’Энэ оны дөрөвдүгээр сарын 7-ноос /2021-04-07/ Хятад руу тээврийн хэрэгсэл бага багаар нэвтрүүлж эхэлсэн. Импорт багассаны улмаас жижиглэнгийн худалдаа 20 гаруй хувиар өссөн. Эрээнээс Улаанбаатар хүртэлх тээвэрт энгийн үед жолооч сард 4-5 удаа тээвэр хийж 3-3.5 сая төгрөгийн хөлс авдаг  байлаа. Гэвч импорт багассаны улмаас тээврийн хөлс нь 20-30 сая болж өссөн. Иймээс эдгээр хүмүүст шалгалт хийж 38 сая төгрөгийн торгууль ногдуулсан’’гэв.

 Үргэлжлүүлэн Тендерийн гомдлын талаар мэдээлэхдээ:

2021 оны эхний хагас жилийн байдлаар 170 орчим тендерийн гомдлыг хүлээн авч шалгаснаа 45 хувь нь хууль дүрэм зөрчсөн байсан. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр яаманд хэрэгжиж байгаа худалдан авах ажиллагааны талаар гомдлууд ирсэн. Эрдэнэтэ үйлдвэртэй холбоотой 24 гомдол ирсний 14 нь хууль зөрчсөн хэмээх дүгнэлт гарсан.