Б.Жавхлан: Энэ оны төсөвт вакцины үйлдвэрт зориулж 11 тэрбум төгрөг тусгасан

Б.Жавхлан: Энэ оны төсөвт вакцины үйлдвэрт зориулж 11 тэрбум төгрөг тусгасан

Өнөөдөр /2021-06-29 /Сангийн сайд Б.Жавхлан цахимаар холбогдож цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Гурван шалтгааны улмаас 2021 оны төсвийн тодотголыг өргөн барьж байна гэсэн юм.             

Үүнд:

  • Ковид цар тахлын үед иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх,
  • Цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн орлогыг хамгаалахад чиглэсэн зарим арга хэмжээг үргэлжлүүлэх,
  • Ковид цар тахлын үед төсөвт байгууллагууд хэмнэлтийн горимд үргэлжлүүлэн ажиллах гурван шалтгаан нөлөөлсөн байна.

Мөн иргэдийн эрүүл мэндийн хамгаалж, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлд нийт 725.1 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвт тусгаж байна" гэлээ. Нүүрсний биет хэмжээгээр 367 тэрбум төгрөгийн орлого алдана. Гэсэн ч үүнийг бид түүхий эдийнхээ өсөлтөөр 90 гаруй хувьтай нөхнө гэж тооцоолж байгаа. Нийгмийн даатгалын орлого 94 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх төлөвтэй байна” гэв.

        "Вакцины үйлдвэр болон цахимжуулалтад зориулж нийт 11 тэрбум төсөвлөсөн"

Сангийн яамнаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр 321.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.

Үүнийг  дотор нь  задалбал,                                                            

  • Эрүүл мэндийн ажилчдын урамшуулалд 45.6 тэрбум
  • Бэлэн байдлыг нэмэгдүүлэх чиглэлд тоног төхөөрөмж 110 тэрбум
  • Шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл 61.9 тэрбум
  • Вакцины үр нөлөө, халдвар тархалт дархлааны идэвхийн судалгаанд 2.4 тэрбум
  • Иргэдэд КОВИД-ийн талаар мэдээ мэдээлэл хүргүүлэхэд 6.6 тэрбум
  • Вакцины үйлдвэр болон эрүүл мэндийн цахимжуулалтад зориулж нийт 11 тэрбум
  • Засгийн газрын болон орон нутгийн Засаг даргын нөөцийг нэмэгдүүлэхэд нийт 80 тэрбум төгрөг нэмж хуваарилахаар оруулсан" гэлээ.

   Бичлэг үзэх: