Японы амьтны хүрээлэнд ихэр панда төржээ

Японы амьтны хүрээлэнд ихэр панда төржээ

Японы Уэно амьтны хүрээлэнгийн Шинь Шин хэмээх панда өчигдөр/2021.06.23/ ихэр бамбарууш төрүүлжээ. Эх панда хоёр бамбаруушийг хамтад нь хөхүүлж чадахгүй тул нэгийг нь  амьны инкубаторт оруулаад байгаа аж. Одоогоор ихэр пандагийн хүйс нь тодорхой болоогүй байгаа бөгөөд Уено хүрээлэнд панда ихэрлэж буй анхны тохиолдол юм байна.

Эх панда Шинь Шин 15 настай. Анх Хятадаас Японд авч ирсэн бөгөөд 2012 онд зулзагалж байжээ.  Гэвч зургаан өдрийн дараа үхсэн байна. Үүний дараа 2017 онд Шинь Шин дахин зулзагалжээ. Энэ удаагийнх Шинь Шиний гурав дахь төрөлт юм. 

Инкубаторт бойжиж буй бамбарууш

Панда нь Японы аялал жуулчлалын салбарт томоохон үүрэг гүйцэтгэдэг. Тодруулбал, жил бүр панда харахаар хэдэн сая жуулчин амьтны хүрээлэнгээр зочилдог байна. Үүнийг дагаад пандатай амьтны хүрээлэнгүүдийн хувьцааны үнэ ч өндөр байдаг.  

Эх сурвалж: BBC