Солонгосын дайнд амь үрэгдсэн 117 хятад цэргийн шарилыг хүлээлгэн өглөө

Солонгосын дайнд амь үрэгдсэн 117 хятад цэргийн шарилыг хүлээлгэн өглөө

Солонгосын дайнд амь үрэгдсэн 117 цэргийн шарилын үлдэгдлийг Хятадын талд хүлээлгэн өгөх ёслол өчигдөр өглөө/2020.09.27/ Өмнөд Солонгосын Инчон хотод болжээ.

Шарилыг тээвэрлэсэн Хятадын Ардын Чөлөөлөх Армийн нисэх онгоц өчигдөр Хятадын Ляонинь мужийн төв Шэньян хотод газардсан байна. Тэндээс цэргүүдийн шарилыг эх оронд нь нутаглуулахаар тусгай хамгаалалттай цуваа хөдөлжээ.

Тус улс 2014 оноос хойш долоо дахь удаагаа цэргүүдийн шарилыг Хятадын талд хүлээлгэн өгч байгаа юм. 1950-1953 онд үргэлжилсэн Солонгосын дайнд Хятадын 360,000 цэрэг амиа алдаж, шархдсан гэх албан ёсны тоо байдаг ч бодит тоо үүнээс өндөр гэж судлаачид үздэг.

Энэ удаа хүлээлгэн өгч буй шарилуудын 103-ыг хоёр Солонгосын хилийн DMZ (demilitarized zone) бүс дэх тулааны талбараас ухаж гаргасан бол бусдыг нь Өмнөд Солонгосын бусад бүс нутгаас илрүүлсэн байна.