Цэцэрлэгт хүрээлэнд зугаалж явсан эр 9 каратын алмаз олжээ

Цэцэрлэгт хүрээлэнд зугаалж явсан эр 9 каратын алмаз олжээ

АНУ-ын өмнөд бүсэд орших Арканзас мужийн Даймондс  цэцэрлэгт хүрээлэнгээс Кевин Кинард хэмээн нэгэн эр  9.07 каратын алмаз эрдэнэ олжээ. 33 настай банкны менежер Кинард цэцэрлэгт хүрээлэнд зугаалж явахдаа алмазыг олсон бөгөөд эхэндээ жинхэнэ гэж мэдээгүй байна.  

Кевин Кинард

Дараа нь найзууддаа үзүүлтэл түүнийг үнэт эдлэлийн газар шинжлүүлэхийг санал болгожээ. Улмаар Кенард цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох төвийн хажууд байрлах үнэт эдлэлийн газар очтол алмаз жинхэнэ болох нь батлагджээ. Тэрээр CNN-д өгсөн ярилцлагадаа "Алмазыг жинхэнэ гэж мэдээд  шууд л нулимс гарчихсан. Би үүнийг мэдээд үнэхээр цочирдсон” гэжээ. Тэрээр олсон алмаз эрдэнээ “Кинард Найрамдал Очир” гэж нэрлэсэн байна.

“Даймондс” цэцэрлэгт хүрээлэн нь 1906 онд нээгдсэн бөгөөд нээгдсэнээс хойш 75 мянга гаруй алмаз олджээ. Харин Кенардын олсон алмаз нь цэцэрлэгт хүрээлэнгийн түүхэн дэх хоёр дахь том алмаз аж.

Эх сурвалж: CNN