АНУ-ын цэргийн автомашинтай мөргөлдсөн БНСУ-ын дөрвөн иргэн нас баржээ

АНУ-ын цэргийн автомашинтай мөргөлдсөн БНСУ-ын дөрвөн иргэн нас баржээ

Өнгөрсөн ням гаригт Сөүл хотоос хойд зүгт орших Почён хотод АНУ-ын цэргийн хуягт машинтай мөргөлдсөн БНСУ-ын дөрвөн иргэн нас баржээ. Тодруулбал оройн 21.30 цагийн үед АНУ-ын хуягт машин ухарч байхад нь араас нь суудлын автомашин ирж, мөргөсөн байна. Амиа алдсан дөрвөн иргэн нь 50 гаруй настай хос, хоёр хүүхдийн хамт зорчиж явжээ. Мөн АНУ-ын нэг цэрэг гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна.

Түүнчлэн цагдаагийн байгууллагаас жолоочид  задлан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан юм байна. Учир нь осолд гарахаас хэдхэн минутын өмнө жолооч хажуу дахь хүнтэйгээ жолоогоо сольж барьсан байжээ.

АНУ-ын цэргүүд сургуулилт хийсний дараа Гангвон мужийн Чеорвон дахь бааз руугаа явж байсан бөгөөд цагдаа нар осол болсон замыг АНУ-ын хуягт техникүүд байнга ашигладаг байсан гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын явган цэргийн хоёрдугаар дивизээс харамсалтай ослын улмаас нас барсан хүмүүсийн ар гэр, ойр дотнын хүмүүст гүн эмгэнэл илэрхийлж, тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүлэх үүднээс тус газар дахь бэлтгэлээ түр хугацаагаар зогсоож байгаа аж.

Эх сурвалж:Yonhap