Литва, Латви, Эстони улсууд Лукашенкод хүний эрх зөрчсөн шалтгаанаар  визний хориг тавьжээ

Литва, Латви, Эстони улсууд Лукашенкод хүний эрх зөрчсөн шалтгаанаар визний хориг тавьжээ

Балтийн тэнгисийн эргийн Литва, Латви, Эстони улсууд хүний эрх зөрчсөн гэсэн үндэслэлээр хөрш Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкод визний хориг тавьжээ. Мөн Лукашенкогоос гадна тус улсын 29 өндөр албан тушаалтныг хоригт багтаасан байна.

Литвийн гадаад хэргийн сайд Линас Линкевичиус “Зөвхөн мэдэгдэл гаргаад зогсохгүй, бодитой алхам хийх ёстойг сануулахын тулд бид ийм арга хэмжээ авсан” гэж мэдээлжээ.

Өнгөрсөн Ням гарагт Минск хотын төвд 100 мянга гаруй хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдсан юм. Тэмцэгчид наймдугаар сарын 9-ний өдөр болсон ерөнхийлөгчийн сонгуулийг будилаантай болсон гэж үзээд дахин сонгууль явуулахыг шаардаж байгаа. Сонгуулийг луйвардаж, эсэргүүцэл илэрхийлсэн иргэдийг баривчилж, хүчирхийлэл үйлдсэн Лукашенко болон түүний тойрон хүрээлэгчдийн эсрэг Европын Холбоо мөн хориг зарлахаар бэлдэж байгаа талаар мэдээллээ.

Эх сурвалж: DW