ВИДЕО: Эртний Ромын далайд живсэн хотыг илрүүлэх ажил үргэлжилсээр байна

ВИДЕО: Эртний Ромын далайд живсэн хотыг илрүүлэх ажил үргэлжилсээр байна

Эртний Ромын Байа хот цэцэглэн хөгжиж байх үедээ тухайн үеийн гедонист/зугаа цэнгэлийн/ Лас Вегас хот байсан бол одоо далайн ёроолын орхигдсон хот болжээ.

Олон зууны туршид алдартай амралтын хот байсан Baia нь Ромын элитүүдийн дунд баян, хүчирхэг хүмүүсийн зугаацдаг хот байсан юм. Байгалийн галт уулын цоорхой дээр байрладаг энэхүү хотын эргэн тойронд эмчилгээний халуун рашаанууд байрладгаараа алдартай байсан бөгөөд рашаан сувиллын газрууд ч элбэг байв. Эрт дээр үеийн Неро, Цицерон, Цезарь зэрэг хамгийн хүчирхэг хүмүүс хүртэл Байад зочилдог байсан гэдэг түүх хүртэл байдаг аж.

Харамсалтай нь, VIII зуунд мусульман арми хотыг эзэлж, галт уулын улмаас усны түвшин нэмэгдсээр эртний балгасуудын ихэнх нь гүехэн усанд живсэн байна. Далайд живсэн тус хотод археологийн олдворууд, цэцэрлэгт хүрээлэнд хамгаалагдсан олон  барилгууд үлдсэн бөгөөд археологи, инженерүүдийн баг 2015 оноос эхлэн усан доорх олдворуудыг хамгаалахын тулд шинэ технологийг боловсруулж байна.

 

Эх сурвалж: BBC