ВИДЕО: Гурван настай охин "цаасан шувуу"-нд тээглэн агаарт нисчээ

ВИДЕО: Гурван настай охин "цаасан шувуу"-нд тээглэн агаарт нисчээ

Өчигдөр /2020.08.30/ Тайваньд болсон Олон улсын цаасан шувууны наадмын үеэр гурван настай охин аварга цаасан шувууны сүүлэнд орооцолдож 10 метрийн өндөрт хөөрчээ. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тархсан бичлэг дээр жаахан охин цаасан шувуунд тээглэж, агаарт хөөрөхдөө орилж байгаа нь бичигдсэн байна. Охин 30 секундын турш агаарт ниссэн бөгөөд хүмүүс эхэндээ юу хийхээ мэдэхгүй сандарчээ. 

Дараагаар нь охиныг буулгасан даруйд эмнэлэгт хүргэсэн бөгөөд азаар нүүр, хүзүү хэсэгтээ бага зэргийн гэмтэл авчээ.

Хинчу хотын дарга Лин Чихиен цахим хуудаснаа  хийсэн мэдэгдэлдээ уг үйл явдалд уучлалт гуйж, оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс наадмыг даруй зогсоосон тухай мэдээлсэн юм. Тэрээр "Бид ийм осол дахин гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд нөхцөл байдлыг эргэн харж, холбогдох хүмүүст хариуцлага тооцох болно" гэжээ.

Эх сурвалж:CNN