Дональд Трамп үймээн болж буй Висконсин хот руу айлчилна

Дональд Трамп үймээн болж буй Висконсин хот руу айлчилна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Висконсин руу маргааш /2020.09.01/ айлчлал хийнэ хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жудд Дир мэдэгдлээ. Өнгөт арьст эр Жейкоб Блэйкийг энэ сарын 24-ний өдөр цагдаагийн албан хаагч ар нуруу руу нь долоон удаа буудсанаас тус хотын оршин суугчид эсэргүүцэн үймээн дэгдээгээд байгаа.

Тэгвэл Ерөнхийлөгч Доналд Трамп тус хотод айлчлан хууль сахиулагчидтай уулзаж, үймээний хохирлыг тодорхойлон, нөхцөл байдалтай танилцах төлөвлөгөөтэй байгаа аж.

Мөн Блэйкийн гэр бүлтэй уулзаж магадгүй гэсэн мэдээ хэвлэлүүдээр бичигдэж байна. Өнгөрсөн бямба гаригт/2020.08.29/ Кеношагийн гудамжинд мянга гаруй хүн цуглан “Black lives matter” гэсэн бичиг бүхий самбар барьж, эсэргүүцлээ илэрхийлжээ. АНУ-ын Засгийн газраас үймээн дэгдээгчдийг буруутгах өнгө аястай байгаа. Түүнчлэн Блэйкийн амь нас аюулгүй байгаа ч дахин хөл дээрээ зогсох боломжгүй хэмээн эмч нар мэдэгдсэн юм.

Эх сурвалж: CNN