Цай Вэньру: Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэтэй уулзаж санал солилцсондоо баяртай байна

Цай Вэньру: Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэтэй уулзаж санал солилцсондоо баяртай байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ, БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Цай Вэньруй нарыг өнөөдөр хүлээн авч уулзсан юм.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд хилийн боомтыг хөгжүүлэн шинэчлэх асуудалд Элчин сайд нар онцгой анхаарал хандуулахыг хүссэн байна.

Тэгвэл БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй өөрийн твиттер хуудастаа “Өнөөдөр Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэтэй уулзаж, Хятад, Монголын найрсаг харилцаа болон зарим нэг бодит асуудлаар санал солилцсондоо баяртай байна” хэмээжээ. Уулзалтын төгсгөлд Монгол, Оросын хилийн Ульхан боомтыг шинэчлэн өргөтгөх, боомт руу засмал зам барих, зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд хоёр тал нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Ерөнхий сайдад илэрхийлсэн байна.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө