ТАНИЛЦ: Татвар төлөгчдийн мөнгөөр гадаадад сурсан ч зээлээ эргүүлэн төлөөгүй улс төрч, бизнесмэнийн хүүхдүүд

ТАНИЛЦ: Татвар төлөгчдийн мөнгөөр гадаадад сурсан ч зээлээ эргүүлэн төлөөгүй улс төрч, бизнесмэнийн хүүхдүүд

Боловсрол, соёл, шинжлэх ухааны спортын сайд Ч.Баатарбилэг энэ сарын 5-ны өдөр “Сургалтын зээл олгох, төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмын талаарх тогтоолын төсөл-ийг өргөн барьсан.

Уг хуулийг УИХ-аар баталвал Боловсролын зээлийн сангаас зээл авч боловсрол эзэмшсэн 14413 иргэний зээл тэглэгдэх юм. Тиймээс уг асуудал олны шүүмжлэлийг ихээхэн дагуулаад байна.

Дээрх иргэдийн  дээд боловсролын диплом 16.0 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд Боловсролын зээлийн санд хадгалагдаж байгаа юм байна. Тэгэхээр тус иргэдийн зээл тэглэгдэх нь. Гэхдээ энэ нь зөвхөн дотоодын их, дээд сургууль төгссөн хүмүүст хамаатай. Харин төрийн сангийн зээлээр гадаадын их, дээд сургууль төгссөн 1800 залуу бий бөгөөд тэдний 170 нь л зээлээ эргүүлэн төлөөгүй байна.

Энэ асуудлаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг учир битүүлэг, тодорхой бус мэдээллийг өгсөн бөгөөд түүний ярианаас дүгнэвэл “Татвар төлөгчдийн мөнгөөр гадаадад сурч төгсчихөөд зээлээ эргүүлж төлөхгүй ор, сураггүй алга болсон 170 хүнийг олж зээлийг нь эргүүлэн төлүүлэх нь. Харин дотооддоо их, дээд сургуульд сурсан 14000 хүний асуудлыг тогтоол батлагдсаны дараа шийдвэрлэнэ. Тодруулбал, төлүүлэхийг нь төлүүлээд, хөнгөлөхийг нь хөнгөлөөд, чөлөөлөхийг нь чөлөөлөх юм байна” гэж ойлгогдохоор байна.

Тэгвэл татвар төлөгч бидний мөнгөөр гадаадын их, дээд сургуульд сураад ор, сураггүй алга болсон хүмүүс хэн бэ, тэд хаана юу хийж явна вэ гэх мэдээллийг бид бэлтгэн хүргэж байна.

1993-2019 оны хооронд төрийн сангийн зээлээр гадаадад суралцсан 1893 хүн байна.

Тэднээс зээлээ бүрэн төлж дуусгасан нь 671 байгаа бол 1088 нь одоо ч төлж байгаа аж. Харин 170 хүн нь зээлээ төлөлгүй алга болсон аж. Тэдний зээлсэн мөнгө нийлээд 3.3 сая доллар буюу 9.1 тэрбум төгрөг байгаа юм байна.

ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ ХҮМҮҮСИЙН ЖАГСААЛТ

  • Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хадам дүү О.АЛТАН-Калифорнийн их сургууль 44 сая
  • Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хадам дүү О.МИЧИД-Сан Франциско 132 сая
  • Алтжин группийн ерөнхийлөгч Г.Алтангийн хүү Эдвуард Сүрэн 44 сая 320 мянган төгрөг
  • УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайн охин Б.Оюунбилэг 88 сая төгрөг
  • “Иргэдийн шударга шүү” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт 79 сая сая төгрөг
  • Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх асан О.Чулуунбилэг 44 сая төгрөг
  • УГЗ, найруулагч И.Нямгаваагийн охин Н.Лянхуа, Н.Сарнай нар нийт 155 сая төгрөг
  • БХБ-ын сайд Х.Баделханы хүү, охин Арна, Галия 64 мянган доллар
  • ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр 34 мянган доллар
  • УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн хүү Л.Мөнхдэмбэрэл 32 мянган доллар
  • Шадар сайд Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо 16 мянган ам доллар
  • УИХ-ын дарга асан С.Дэмбэрэлийн охин Д.Нямцэрэн 18 мянган доллар
  • Сангийн сайд асан С.Баярцогтын гурван дүү 32 мянган доллар

Мөн манай УИХ-ын гишүүд болон төрийн томоохон албан тушаалтнууд төрийн сангийн зээлээр гадаадад сургуульд суралцаж төгссөн байдаг. Тэднийг зээлээ эргүүлэн төлсөн эсэх нь тодорхой бус байгаа ч бид энэ жагсаалтыг танилцуулж байна.

ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭР ГАДААДАД СУРАЛЦАЖ ТӨГССӨН ХҮМҮҮС

  • УИХ-ын гишүүн А.УНДРАА- Хойд Каролайнагийн их сургууль
  • УИХ-ын гишүүн Б.САРАНЧИМЭГ- Гавайн Пасификийн сургууль
  • Шадар сайд Ө.Энхтүвшингийн хүү ЗОЛБОО- Индианагийн их сургууль
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.ЭНХБАЯР– Хойд Виржинийн их сургууль
  • Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы охин ХУЛАН- Калифорнийн их сургууль
  • УИХ-ын гишүүн Ц.Өөлдийн хүү МӨНХБАТ- Обирины  их сургууль
  • УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн дүү Ц.ОЮУНБИЛЭГ-Бостоны их сургууль
  • МАН-ын гишүүн Р.Содхүүгийн охин С.ГЭРЭЛМАА- Стрэйер их сургууль
  • Сангийн сайд асан С.Баярцогтын дүү С. БАЯРХИШИГ- Брижпортын их сургууль
  • Сангийн сайд асан С.Баярцогтын дүү С.БАЯРМАА-Колорадогийн их сургууль
  • Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн дүү Ч.ТӨГССАЙХАН- Колорадогийн  их сургууль
  • УИХ-ын гишүүн асан Б.Батбаярын хүү БАТБИЛЭГ-Боро Манхэттэн НУКоллеж
  • ХҮН-ын дарга асан С.БОРГИЛ- Колорадогийн их сургууль
  • ХҮН-ын гишүүн Т.БАТ-ОРГИЛ-Колумбын их сургууль
  • Жүжигчин Н.Сувдын хүү Т.МӨНХ-ОРГИЛ- Редфордын ИС хөгжмийн менежер
  • Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваагийн охин ЛЯНХУА-Колумбын кино коллеж урлаг судлал
  • ул уурхайн Төрийн нарийн асан, МАН-ын гишүүн Д.СҮРЭНХОР-Колорадогийн  их сургууль
  • Нарантрейдийн ТУЗ-ийн дарга С.Болдхэтийн охин ХУЛАН-Нью-Йоркийн их сургууль
  • Монголбанкны ерөнхийлөгч асан Пүрэвдоржийн хүү ХАНГАЛ- Маастрихтын удирдлагын сургууль



Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө