Т.Аубакир: Би Д.Бауыржан шиг матаач биш. Газар усны нэр сольсон хэрэг бол өөрийнх нь  зуурсан бантан шүү дээ

Т.Аубакир: Би Д.Бауыржан шиг матаач биш. Газар усны нэр сольсон хэрэг бол өөрийнх нь зуурсан бантан шүү дээ

"Газар орны нэр өөрчилсөн" гэх хэргээр яллагдагчаар татагдсан Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн Баян-Өлгий аймгийн албан тушаалтнууд болох Д.Б нарын 14 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2024.04.25/ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байсан юм. Шүүхийн шийдвэр одоогоор хараахан тодорхой болоогүй байна. 

Тэгвэл дээрх 14 хүнийг шүүхэд өгч шалгуулсан гэх хэрэгт нэр холбогдоод буй УИХ-ын гишүүн Т.Аубакираас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр " Арай хэтэрлээ. Хүн гүтгэхээ боль Газар усны нэр сольсон хэрэг бол Д.Баурыжаны зуурсан бантан. Энэ хэрэгтээ хүн чирээд байна. 2017 онд аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа шинээр байгуулсан хоёр бригадад казахаар нэр өгсөн юм билээ. Түүнийг нь хууль хяналтын байгууллагаар шалгаад эхлэхээд намайг гомдол гаргаад шалгуулж буй мэтээр улс төржүүлж ярьж болохгүй. Одоо боль миний найз. Би өөр шиг нь матаач биш. Надад тийм хүмүүжил байхгүй. Шүүхээс үнэн мөнийг тогтоох байх" гэлээ.