Б.Болдбаатар: УИХ 1500 төгрөгийн үнэтэй гурил импортын татваргүй оруулахаар болсон ч гаднаас гурил нэмж авах квот байхгүй /LIVE/

Б.Болдбаатар: УИХ 1500 төгрөгийн үнэтэй гурил импортын татваргүй оруулахаар болсон ч гаднаас гурил нэмж авах квот байхгүй /LIVE/

Сэтгүүлч Болдко, "Италта Пэйж Италта" ХХК-ийн захирал Алтансүх нар “Гурилын үнийг буулгах талаар мэдээлэл хийлээ.

Сэтгүүлч Б.Болдбаатар, “"Италта Пэйж Италта" ХХК-ийн захирал Алтансүх нар “Гурилын "Италта Пэйж Италта" ХХК-ийн захирал Алтансүх бид хоёр “гурилын үнэ ээ буулгаач” гэх санал гаргасан боловч нэг ч компани хариуцлага хүлээж хариу хэлээгүй. Тэд гурилынхаа үнийг буулгахгүй гүрийцгээлээ. Үүний дараа дөрөвдүгээр сарын 19-нд хуралдсан УИХ-ын чуулганаар тавдугаар сарын 1-эс эхлээд импортын гурилын татварыг чөлөөлнө гэсэн мэдээлэл хийсэн. Ингэхдээ гурилынхаа үнийг буулгах боломжгүй бол импортын татварыг чөлөөлж гаднаас хямд гурил оруулж ирнэ гэх бодлогыг барьсан. Бид хоёр үүнд нэг талаас баяртай байгаа ч бас гунигтай байна.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэдэг санааг МУ-ын Ерөнхийлөгч, Засгийн газраас гаргаж үндэсний үйлдвэрлэлээ төр засаг нь ард иргэдтэйгээ хамтдаа дэмжиж явъя гэсэн боловч үндэсний үйлдвэрлэгч нар маань монопол болж хил гаалиа хаалгаж байгаад иргэддээ гурилыг хэт өндөр үнээр худалдаалж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 12 удаа үнээ өсгөсөн нь бидэнд ажиглагдсан.

Харин манай Алтансүхийн хэлэх гэсэн гол санаа нь биднээс өндөр цалинтай, өндөр зэрэглэлтэй

Европын холбооны улсуудад буюу сард 10-20 сая төгрөг авдаг цалинтай хүмүүсийн амьдардаг орчинд гурилын үнэ 1 мянга 600 төгрөг байхад, монголд яагаад 3 мянга 500 төгрөг байгаа юм гэдэг ойлголт байсан.

Энэ дүн хэтэрхий өндөр дүн юм биш үү. Үүнийгээ ядаж орос, хятадтай дүйцүүлье гэхгүй. Ядаж европтой дүйцүүлээд өгөөч гэх шаардлагыг бид тавьсан. Үүний дараа Засгийн газар хэд хэдэн удаа хуралдаж ард түмнийхээ төлөө дугарч байгаад маш их баяртай байна. Тэгэхээр Засгийн газрын шийдвэрийн дагуу гурилын үнэ тавдугаар сарын 1-эс хямдарна.

Бидний олж мэдсэнээр ойролцоогоор 1 кг гурил 1600-1800 төгрөг хамгийн хямд нь 1300-1400 болж хямдарч орж ирэхээр болсон байна.

Энэ үйл явдалд хувь хүний зүгээс баяртай байна. Гэхдээ үндэсний үйлдвэрлэлүүд маань заавал өндөр үнээр зарахгүй бол доголдчих вий дээ гэж бодож байгаа ч одоо яг бодит үнэн гарч ирэх байх. Бас нэг ярих гол зүйл нь Засгийн газрын квот нь жилдээ 11-12 мянган тонн гурил оруулж ирэх квот тогтоосон байдаг юм байна. Хамгийн гол нь одоогоор аль хэдийнээ энэ хэмжээний гурил орж ирсэн байгаа юм. Тэгэхээр импортоо тэглэсэн ч гэсэн энэ хэмжээгээр л оруулна гэсэн нэг боолт үүсэж байгаа юм. Төр засаг, хувь компаниуд ашиг орлого олохын тулд ард иргэдээ боомилдог оо болиоч ээ. Иргэд нь төрдөө шаардлага тавих юм бол төр нь хариу гаргахгүй байгаа хэр нь доод шатны байгууллагууд нь чи ямар олон юм ярьдаг юм гэж иргэдээ дарамтлаад байдаг. Энэ мэтчилэн төрийн болон хувийн байгууллагууд иргэдийнхээ эрхэнд халддаг болсон байна” гэлээ.

ВИДЕО: