Өчигдөр олон нийтийн сүлжээнд "Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ Макаод зүй бус авирлаж буй бичлэг цацагдсан. Түүний бичлэг анх хятадын сошиалд тарсан байсан бөгөөд зарим иргэдийн зүгээс түүнийг мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй хэмээж байсан юм.
Тэгвэл “Ice Top" хамтлагийн гишүүн Б.Оргил-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа “Тэнгэрт тэтгэгдэж, газарт шүтэгдсэн Монгол түмэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасандаа та бүхнээсээ чин сэтгэлийн уучлалт гуйж байна. Ийм үйлдэл дахин давтагдахгүй гэдгийг амлаж байна” гэжээ.