П.Орхон "Парис-2024" зуны олимпод оролцох эрхээ авлаа

П.Орхон "Парис-2024" зуны олимпод оролцох эрхээ авлаа

Парис 2024" олимпын наадмын эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн тэмцээн Киргизийн нийслэл Бишкек хотод үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэй чөлөөт бөхийн зургаан жингийн барилдаанууд боллоо.

Зургаан жинд Монголын дөрвөн бөх зодоглосноос 62 кг жинд Пүрэвдоржийн Орхон Өмнөд Солонгосын Ли Ханбитыг даралтаар ялж Парисын олимпод оролцох эрхээ авчээ. Тэрээр Узбекистаны Гулмира Айтмуратоваг 13-2 ялснаар эрхийн төлөө барилдахаар болсон юм. П.Орхон 2016 оны Риогийн олимпод оролцож байв. Мөн өчигдөр 53 кг жинд Батхуягийн Хулан Хятадын бөхөд ялагдаж, 57 кг жинд Хүрэлхүүгийн Болортуяа Хойд Солонгосын бөхөд ялагдаж 76 кг жинд Энх-Амарын Даваанасан Энэтхэг, Хятадын бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгасан.