Шүүгч, ажилтнуудаас гаргасан саналыг төлөвлөгөө гарган хэрэгжүүлнэ

Шүүгч, ажилтнуудаас гаргасан саналыг төлөвлөгөө гарган хэрэгжүүлнэ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2024.04.18) болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Д.Даваадоржийн төрийн албан хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоолоо.

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэр бүхий шүүгчээс Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхэд сэлгэн ажиллах хүсэлт ирүүлснийг хэлэлцэв. Иргэний хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүхийн шүүгчийг эрүү, иргэний хэрэг шийдвэрлэдэг шүүх рүү сэлгэх боломжгүй гэдэг үндэслэлээр сэлгэн ажиллуулахаас татгалзав.

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэр бүхий шүүгчээс ирүүлсэн гомдлыг хэлэлцээд албан бичгээр хариу өгөхөөр шийдвэрлэлээ.

Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд энэ сарын 02-10-ны өдрүүдэд нийслэл дэх 6 дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд ажиллах үеэр шүүгч, захиргааны ажилтнуудаас гаргасан саналыг нэгтгэн хэлэлцэж,  хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж ажиллахаар болсон юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, А.Насандэлгэр, А.Отгонцэцэг нар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд, Д.Зүмбэрэллхам, Р.Онончимэг, Б.Ундрах нар Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд, Э.Зоригтбаатар, Н.Мөнгөнцэцэг, Н.Отгончимэг нар Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд тус тус ажилласан. 

Эдгээр шүүхүүдээс гаргасан нийт 86 саналыг багцлахад орон тоо нэмэгдүүлэх талаар 16, хууль, дүрэм журамд өөрчлөлт оруулах талаар 20, барилга, засвар үйлчилгээний талаар 15, тоног төхөөрөмж, тавилга шинэчлэх талаар 15, төсөв санхүүгийн талаар 3, урамшууллын талаар 7, нийгмийн баталгааг сайжруулах талаар 8, сургалтад хамруулах талаар 2 санал тус тус ирүүлсэн байна.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө