ФОТО: Өнөөдөр Венецийн биеннальд Монголын павильон нээлтээ хийлээ

ФОТО: Өнөөдөр Венецийн биеннальд Монголын павильон нээлтээ хийлээ

Өнөөдөр /2024.04.18/ болж буй 60 дахь удаагийн Венецийн биенналь дахь Монголын павильоны уран бүтээлчээр УГЗ А.Очирболд сонгогдож, Монголын павильоны комиссараар Соёлын Сайд Ч.Номин, куратороор ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч CTA О.Оюунтуяа томилогдон, ко-куратороор ХБНГУ-ын Күнстхалле Дюссельдорф музейн захирал Др. Грегор Янзэн уригдан хамтран ажиллаж байна.

Монголын павильон нь “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” сэдэвтэй бөгөөд буддын шашны догшин сахиус Ситипати буюу Дүртэддагва шүтээний дүрслэлээс санаа авч тэр дундаа гурван нүдтэй гавлын яс нь амьдралын мөнх бусыг сануулж, сүнслэг ертөнцийн тухай ойлголт, түүний шилжилт, дээд ухамсар, гэгээрлийг илэрхийлдэг билээ. 

ФОТО: