“Тапатрип” дугуй, скүүтер түрээсийн шинэ үйлчилгээг Улаанбаатарт нэвтрүүлж, “Jet” скүүтертэй өрсөлдөнө

“Тапатрип” дугуй, скүүтер түрээсийн шинэ үйлчилгээг Улаанбаатарт нэвтрүүлж, “Jet” скүүтертэй өрсөлдөнө

Тапатрип групп Улаанбаатар хотод дугуй болон скүүтер түрээсийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ.

Тус ажлын хүрээнд Тапатрип групп “Тапа” гэх түрээсийн үйлчилгээний улбар шар дугуй болон скүүтерийг монголд оруулж ирсэн бөгөөд одоогоор чанар стандартыг нь шалгах болон  цэвэрлэгээний ажлыг хийж байгаа аж. Ингэснээр одоогоор Улаанбаатар хотод түрээсийн үйлчилгээ үзүүлж буй “Jet” скүүтер шинэ өрсөлдөгчтэй болж  тус компанийн үнийн өсөлтийг шүүмжилж буй иргэдийн дунд шинээр гарах скүүтер түрээсийн “Тапа” үйлчилгээ өндөр хүлээлт үүсгээд байна.