Чуулганаар сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, хэтийн төлвийн тухай асуулгын хариуг сонсоно

Чуулганаар сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, хэтийн төлвийн тухай асуулгын хариуг сонсоно

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана. Хуралдаанаар Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлогын хэрэгжилт, хэтийн төлөвийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсох юм.