Н.Лхагвадорж: С.Зориг агсны хөшөөгөөр явцуу улс төр хийж буй Хотын дарга Х.Нямбаатар тайван бай

Н.Лхагвадорж: С.Зориг агсны хөшөөгөөр явцуу улс төр хийж буй Хотын дарга Х.Нямбаатар тайван бай

Хотын дарга Х.Нямбаатар "Зоригийн хөшөөг заржээ" гэсэн ноцтой мэдэгдлийг өөрийн твиттер хуудастаа энэ сарын 09-ны өдөр /2024.04.09/ хийсэн. 

Тэрээр,"Зоригийн хөшөөг заржээ! Зараад зогсохгүй хөшөөг нүүлгэн шилжүүлж газар дээр нь олон давхар цамхаг барихыг санаархаж байна. Үр могой эхийгээ залгидаг шиг МоАХ-оос улбаатай энэ байгууллага их л эелдэгээр "Зориг сан"-д хөшөөг нүүлгэн шилжүүлж өгнө үү гэжээ. Лав л Монгол хүний дотор хэзээ ч ийм атгаг шуналын сэдэл төрөхгүй. Бид "Зоригтой"-гоо үлдэнэ" гэсэн байдаг. 

Энэ талаар Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадоржоос тодруулахад, " Энэ мэдээлэл худал. Одоогоос 12 жилийн өмнө буюу 2012 онд "Шинэ дэвшилтэд" холбооноос "Энэ газарт өндөр барилга барихтай холбоотойгоор С.Зориг агсны хөшөөг хөдөлгөх зөвшөөрөл олгож өгнө үү" гэх хүсэлтийг Зориг санд хүргүүлсэн байдаг. С.Зориг агсны хөшөө нь ард түмний хөрөнгөөр боссон Зориг сангийн өмч. Мөн энэ хөшөө байрлаж буй газар нь нийслэлийн нийтийн өмчийнх. Үүнийг зарах эсэхийг Ардчилсан нам мэдэхгүй. Байшин барих эсэхийг ч мэдэхгүй. Ардчилсан нам "Шинэ дэвшилтэд" холбоотой гэрээ байгуулан гэрээний хүрээнд сүүлийн 10 гаруй жил түрээс төлж тэр байранд байрладаг.  Х.Нямбаатар Хотын дарга юм бол Газрын албатайгаа уулз.   Х.Нямбаатар дарга ойрын үед их бухимдалтай байна. Намынх нь рейтинг өдрөөс өдөрт унаж буйд бухимдан өрсөлдөгч АН-аа ялагдуулахын тулд 12 жилийн өмнөх мэдээллийг өнөөдрийнх мэт сэвж байна" гэлээ. 

ВИДЕО: