Урилгаар Монголын их сургуулиудад ажиллаж буй профессор Барбара Оаклид “Хүндэт доктор” цол хүртээлээ

Урилгаар Монголын их сургуулиудад ажиллаж буй профессор Барбара Оаклид “Хүндэт доктор” цол хүртээлээ

АНУ-ын Окландын их сургуулийн профессор Барбара Оакли БШУЯ-ны урилгаар Монгол Улсад айлчилж, төрийн зарим их сургуульд ажиллаж байна.

МУБИС-ийн ректор, профессор Ж.Батбаатар энэ сарын 10-ны өдөр түүнийг хүлээн авч уулзан МУБИС-ийн сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Энэ үеэр профессор Барбара Оаклид МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр “Хүндэт доктор” цол хүртээснийг МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн захирал, профессор Д.Мөнхжаргал, тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд гардуулж, баяр хүргэв.  

Хүндэт доктор цол хүртсэн профессор Барбара Оакли МУБИС-ийн багш, оюутнуудад зориулан “Идэвхитэй суралцахуй, багшлахуй” сэдэвт лекц уншиж, цаашид суралцахуйд сурахуй, нейросайнсийн туршилт судалгаа, багшлахуйн чиглэлээр онлайн курс хичээллүүлэх зэргээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Профессор Барбара Оакли монгол хэлнээ орчуулагдсан “Шимтэн сурахуй” номын зохиогч бөгөөд олон арван нээлттэй цахим хичээлийг заадаг, суралцахуйн ур чадвар, ойлголтыг эзэмшихэд тулгардаг саад бэрхшээлийг өөрийн биеэр давж туулсан нэрт эрдэмтэн юм.