ШУУРХАЙ: Э.Цэндбаатар АНУ руу өнөөдөр буцалгүй, шигшээ багийн тамирчидтай хамт "олимпын эрх олгох" тэмцээний бэлтгэлээ монголд хийхээр үлджээ

ШУУРХАЙ: Э.Цэндбаатар АНУ руу өнөөдөр буцалгүй, шигшээ багийн тамирчидтай хамт "олимпын эрх олгох" тэмцээний бэлтгэлээ монголд хийхээр үлджээ

Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар ирэх тавдугаар сарын 23 /2024.05.23/-нд Тайланд улсад болох "Олимпын эрх олгох" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болсон. 

Э.Цэндбаатар өнгөрсөн амралтын өдөр /2024.04.06-07/-үүдэд болсон "Олимпын эрх олгох" тэмцээнд оролцчихоод өнөөдөр /2024.04.08/ АНУ руу буцна гэж  байсан ч больж, үндэсний  шигшээ багийн тамирчидтай бэлтгэлд гарч монголд үлдсэн байна. 

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар нь сүүлийн жилүүдэд мэргэжлийн боксоор хичээллэж, өнгөрөгч хоёрдугаар сард 9 дэх тулаанаа хийж, нэг ч ялагдалгүй өнөөдрийг хүрсэн юм.

Харин тэрбээр Монголын боксын холбоонд хүсэлт гаргаж, улмаар тус холбооноос Э.Цэндбаатарыг олимпын эрх олгох тэмцээнд оролцох боломжийг олгосон. Энэ дагуу тэрбээр өнгөрсөн амралтын өдрүүдэд олимпийн эрх олгох дотоодын тэмцээнд оролцож, ялалт байгуулсан юм. Түүнийг монголдоо үлдсэн талаар спортын зарим эх сурвалжууд, "мэргэжлийн бокс, олимпын төрөл болох сонирхогчийн боксын тактик, бэлтгэл сургуулилт тэс өөр байдаг тул Э.Цэндбаатар шигшээ багийнхантай хамт бэлтгэл хийх нь маш зөв" гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.