Өнгөрсөн шөнө /2024.04.06-07/ нийслэлийн Баянзүрх дүүрэг Сэлбэ голын дагуу байрлах "Натур"-ын гүүрний хойд хэсгээр усны түвшин нэмэгдэж, голын эргийн дагуух далангийн дээд түвшинд хүрсэн байна. Үүний улмаас "Натур" худалдааны төвийн зарим хэсэг, мөн Баянмонгол хорооллын хойно байрлах төмөр замын нүхэн гарцууд усанд автаад байна. Цаашид дунд голын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байж, үерийн усанд автаад буй тус бүс нутгаар зорчихгүй, автомашинаа байрлуулахгүй байхыг анхааруулж байна.
Мэдээллийн гэрэл зургийг: twitter.com/zulegchin_zul хаягаас ашиглав
Баянмонголын хойд хэсэг битгий зорчоорой, мэргэжлийн байгууллагад дуудлага өгсөн 2 цагийн дараа ирнэ... Одоо ийм байна, сэлбэ голын ус гарч ирээд байна. гэнээ pic.twitter.com/1f9vOIlpH6
— Kizuna 🇲🇳 (@KizunaJpp) April 6, 2024
Үер, үер, үер ⁉️⁉️⁉️
— ЗҮЛЭГЧИН ЗУЛ🌿🍀🍃 (@zulegchin_zul) April 6, 2024
Яг одоо Сэлбэ гол...
(натурын гэгдэх нэргүй гүүрний хойд талд)
Өдөр гайгүй байсан ус их нэмэгдэж одоо голын эргийн дагуух далангийн дээд түвшинд хүрээд байгаа тухай оршин суугчид бичиж байна. Шөнөдөө дахиад нэмэгдэх байх. Энэ машины эздээс авахуулаад… pic.twitter.com/SUaV1hWxhn