ФОТО: Англид нэгэн байшинг 33 жил түрээслэсэн нэгэн эр Эртний Грек, Египетийн урлагаас сэдэвлэсэн ер бусын гоёл чимэглэлийг урласан байжээ

ФОТО: Англид нэгэн байшинг 33 жил түрээслэсэн нэгэн эр Эртний Грек, Египетийн урлагаас сэдэвлэсэн ер бусын гоёл чимэглэлийг урласан байжээ

Англид нэгэн байшинг түрээслэгч зураач нас барсны дараа, түүний бүтээсэн Эртний Грек, Эртний Египетийн урлагаас сэдэвлэсэн ер бусын гоёл чимэглэлийн элементүүдийг олж илрүүлсэн ба Английн соёлыг хамгаалах төрийн байгууллага үүнийг соёлын өв гэж хүлээн зөвшөөрчээ. Р.Гиттинс нь тус байшинг 33 жил түрээсэлж амьдарсан бөгөөд 2019 онд 79 насандаа таалал төгсчээ. Харин хамаатан садан, найз нөхөд нь түүний бүтээлийг нас барсны дараа л харсан байна. Сонирхуулахад, 2023 онд Р.Гиттинсийн зээ охин нь тус байшинг дуудлага худалдаагаар худалдан авч, бүтээлийнх нь талаар "Historic England" сэтгүүлд саналаа ирүүлсэн байна. Иймд Англи улс анх удаа гадны урлагийн объектод соёлын өвийн статус олгожээ. 

Эх сурвалж: BBC