ВИДЕО: АНУ-д айлын байшин дээр хоёр фунт орчим жинтэй сансрын биет унажээ

ВИДЕО: АНУ-д айлын байшин дээр хоёр фунт орчим жинтэй сансрын биет унажээ

Өнгөрсөн сард Флорида мужийн Неаполь хотын иргэн Алехандро Отерогийн байшингийн дээвэр дээр хоёр фунт орчим жинтэй цилиндр хэлбэртэй хатуу биет унасан талаар WINK News мэдээлжээ. Энэ талаар Отеро хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Ямар нэгэн хатуу зүйл байшингийн дээврийг цоолон орж ирээд шалан дээр унаж том нүх гаргасан. Маш сонин чанга дуу авиа гарсан. Хүү минь тэр хатуу биетэд оногдох шахсан” гэж мэдээлжээ.

Шинжээчдийн таамаглаж буйгаар унасан хатуу биет нь Олон улсын сансрын станцаас (ОУСС) унасан байж магадгүй бөгөөд ОУСС-аас унасан хуучин баттерей бүхий ачааны тавиурын нэг хэсэг гэж таамаглаж байгаа аж. НАСА-гийн хэвлэлийн төлөөлөгч Жошуа Финч “НАСА уг биетийг судлаж байна. Яг юу болохыг нь тодорхойлохын тулд дүн шинжилгээ хийхээр төлөвлөж байна” гэж мэдэгджээ.