Италийн алслагдсан Аликуди аралд зэрлэг ямаа хэт олширсон тул "үнэгүй үрчлүүлэх" шийдвэр гаргажээ

Италийн алслагдсан Аликуди аралд зэрлэг ямаа хэт олширсон тул "үнэгүй үрчлүүлэх" шийдвэр гаргажээ

Италийн алслагдсан Аликуди арал нь ердөө 100 орчим оршин суугчтай бөгөөд 1000 орчим зэрлэг ямаа байдаг аж. Энэ жил зэрлэг ямааны тоо толгой оршин суугчдын тооцоолсон зургаа дахин ихсэж, хөнөөл учруулах болсон байна.

Иймд тус хотын дарга Риккардо Гулло CNN-д өгсөн ярилцлагадаа “Таны ямаа тэжээх талаар ямар мэдлэгтэй нь хамаагүй. Хэрэв та ямааг барьж чадвал, арлаас гаргах завьтай бол ямааг үнэгүй ав" гэжээ. Зэрлэг ямаанууд орон сууцны хороолол руу халдаж, нийтийн болон хувийн цэцэрлэгт хүрээлэнд тааралдсан бүхнээ иддэг тул ямааны өсөлт нь асуудал дагуулж эхэлсэн аж. Ийнхүү ямаануудыг нядлахгүйгээр үрчлэх санаачлага гаргасан байна. 50 хүртэлх ямаа авах хүсэлтэй хүн бүр дөрөвдүгээр сарын 10-ны дотор албан ёсны хүсэлт гаргаж болох аж.