Тайваний газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болсон 18 хүнийг эрэн хайж байна

Тайваний газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болсон 18 хүнийг эрэн хайж байна

Өнгөрсөн лхагва гарагийн өглөө Тайваньд 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хотын хэд хэдэн хэсэгт цахилгаан тасарч, Японы өмнөд хэсэг болон Филиппиний арлуудад цунами үүсэх өндөр эрсдэлтэй болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсэн.

Газар хөдлөлтийн голомттой ойролцоох зүүн хэсгийн аялал жуулчлалаараа алдартай Хуалиень мужид байшин барилгууд нурч, өнөөдрийн байдлаар 10 хүн  амиа алдаж, 1000 гаруй хүн бэртэж, гэмтээд байгаа юм. Мөн нурангинд дарагдаж, сураггүй алга болсон 18 хүнийг аврагчид эрэн хайж байгаа аж. Тус мужийн оршин суугчид хүчтэй газар хөдлөлтийн улмаас цочрол, уй гашууд автсан хэвээр байгаа бөгөөд тус хэсэгт өдөр бүр газар хөдлөж, чичирхийлэл мэдрэгдэж байгаа аж.