“Apple” компани гэрийн ажилд туслах робот бүтээхээр судалж байна гэв

“Apple” компани гэрийн ажилд туслах робот бүтээхээр судалж байна гэв

“Apple” компани цахилгаан автомашин зохион бүтээх төслөө орхисныхоо дараа гэрийн ажилд туслах робот бүтээхээр судалж байгаа талаарх мэдээлэл гарчээ. Тодруулбал, тус компанийн инженерүүд хэрэглэгчдийг гэрийнх нь эргэн тойронд дагаж явж чаддаг робот бүтээх аж.

Сүүлийн жилүүдэд тус компани ухаалаг цаг, виртуал бодит байдлын төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүнүүдэд ихээхэн хөрөнгө оруулсан юм. Гэхдээ виртуал төхөөрөмжөөс их хэмжээний орлого олоход хэдэн жилийн хугацаа шаардлагатай. Гэрийн ажилд туслах робот бүтээх "Apple”-н төслийг техник хангамжийн инженерийн хэлтэс болон түүний хиймэл оюун ухаан, машин сургалтын хэсэг хариуцаж байгаа ажээ. Харин уг төсөл судалгаа, хөгжлийн эхний шатандаа явж байгаа аж.