Олимпод оролцох тамирчдын хувцасны талаар 10 мянган хүнээс санал авч, “Michel & Amazonka”-р хийлгүүлж байна гэв

Олимпод оролцох тамирчдын хувцасны талаар 10 мянган хүнээс санал авч, “Michel & Amazonka”-р хийлгүүлж байна гэв

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын шигшээ баг, тамирчдын Парис-2024 зуны олимп, паралимпын наадамд оролцох бэлтгэл ажлын явцын талаар хэлэлцсэн. МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар тамирчдын энэ жилийн нээлт, хаалтын хувцасны талаар мэдээлэл өгчээ.

Тэрээр “Парисийн олимпийн 33 дугаар зуны наадам эхлэхэд дөрвөн сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ хугацаанд бид олимпийн наадамд шигшээ багаа байгуулан ажиллаж байна.  Өнөөдрийн байдлаар спортын 10 эрх авсан байна. Одоо ч эрх авах, оноо цуглуулах тэмцээнүүд үргэлжилж байна. Энэ жил бид өмнөхөөсөө олон эрх авах зорилгыг тавьсан. Нийт 10-12 спортын төрөлд 45-аас доошгүй чиглэлд эрх авахыг зорьж байна.

Монголын тамирчдын ёслолын хувцасны асуудал хүндрэлтэй байсан тул 10 мянга орчим иргэдээс санал авсан. Ажлын хэсэг нь долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Олимпийн нээлт, хаалтын ёслолын хувцасны хувьд манай улсын "Michel&Amazonkа" брэндээ дэмжин хамтран ажиллахаар гэрээ хийгээд ажиллаж байна. Ер нь монгол үндэсний загвар, сайн чанарын материалтай хувцас байхаар ярилцаж байгаа” гэж мэдээлжээ.

 




Өнөөдөр туулай өдөр

28 минутын өмнө