Сергей Шойгу Украйн руу цэргээ оруулахгүй байхыг Францад анхааруулжээ

Сергей Шойгу Украйн руу цэргээ оруулахгүй байхыг Францад анхааруулжээ

Өчигдөр буюу лхагва гарагт Орос, Францын Батлан хамгаалахын сайд нар утсаар холбогджээ. Энэ үеэр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Украйн руу цэргээ оруулахгүй байхыг Францын сайд Себастьян Лекорнуд анхааруулсан тухай олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Шойгу, Лекорну нар утсаар холбогдохдоо Украйны мөргөлдөөний асуудлаар яриа хэлэлцээ хийх боломжийн талаар ярилцсан гэж ОХУ-ын зүгээс мэдэгдсэн ч Франц үүнийг шууд үгүйсгэсэн байна. Энэ талаар албаны эх сурвалж "Франц мөргөлдөөнтэй холбоотой ямар нэг зүйлийг хүлээн зөвшөөрөөгүй, санал болгоогүй" гэж “Франс Пресс” агентлагт мэдэгдсэн байна. Лекорну, Шойгу нар хамгийн сүүлд 2022 оны аравдугаар сард утсаар ярьжээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн хоёрдугаар сард барууны цэргүүдийг Украин руу илгээхийг үгүйсгэхгүй гэж мэдэгдсэн. Үүнийг Францын албаны хүмүүс цэргүүдийг фронтын шугамаас хол сургуулилалт болон бусад ажиллагаанд ашиглахтай холбоотой асуудал яригдсан гэж тайлбарлаж байгаа юм.

Харин Украйн руу цэргийн анги нэгтгэлээ илгээсэн тохиолдолд энэ нь Францад асуудал дагуулна гэдгийг ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлд дурдсан бол Франц улс  Европ тивд энх тайван, аюулгүй байдлыг бий болгохын тулд Украйныг эрх чөлөө, бүрэн эрхт байдлын төлөөх тэмцэлд нь шаардлагатай бол урт хугацаанд, эрчимтэй дэмжсээр байх болно" гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: AP News