"JONGOPING 2024" тэмцээнд Ази тивийг төлөөлөх цорын ганц багаар “The MongolZ" баг тодорлоо

"JONGOPING 2024" тэмцээнд Ази тивийг төлөөлөх цорын ганц багаар “The MongolZ" баг тодорлоо

Швед улсад ирэх зургаадугаар сарын 14-16 хооронд зохион байгуулагдах цахим спортын "CS2 " төрлийн "JONGOPING 2024" тэмцээнд Ази тивийг төлөөлөх цорын ганц багаар Монгол Улсын “THE MONGOLZ " тодорлоо.

100 мянган америк долларын шагналын сантай энэхүү тэмцээнд оролцох эрхийн төлөөх тэмцээнд манай улсаас " THE MONGOLZ " болон "ATOX багууд азийн бүсийн шилдэг багуудтай тоглож "THE MONGOLZ " баг Оросын LYG, БНХАУ-ЫН LVG багуудыг тус бүр 2:0-р буулган авч Швед улсыг зорих эрхээ авлаа. Дашрамд дурдахад "THE MONGOLZ " баг CS2 төрлийн дэлхийн чансааны 20-р байрт бичигдэж байгаа бол Ази тивд 1 номерт бичигдэж байна.