Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 6-нд болно

Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 6-нд болно

Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшин тогтоох Монгол хэл бичгийн шалгалт 2024 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр 10:00-11:40 цагт зохион байгуулагдана.

Шалгуулагчид та бүхэн шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө суудлын хуваарийн дагуу шалгалтын байран дээрээ ирсэн байхыг Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээлэв. Мөн даалгаврыг хөх болон цэнхэр өнгийн тосон болон үзгэн балаар хийж гүйцэтгэх ёстойг санууллаа.

  • Иргэний үнэмлэх. Харин иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй бол сурч буй сургуулийн захирал эсвэл оршин суугаа орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан лавлагаа төрсний гэрчилгээний хамт
  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Өмнөх оны шалгуулагчид дээрх бичиг баримтаас гадна бүрэн дунд боловсролын гэрчилгээ шаардлагатай.

Монгол хэл бичгийн шалгалт 100 минут үргэлжилнэ.