Халдлага болсноос 19 цагийн дараа В.Путин ард түмэндээ хандаж анх удаа үг хэлэхдээ, "Сэжигтнүүд Украины хилээр нэвтрэх “цонх” бэлдсэн байсан" гэж зарлажээ

Халдлага болсноос 19 цагийн дараа В.Путин ард түмэндээ хандаж анх удаа үг хэлэхдээ, "Сэжигтнүүд Украины хилээр нэвтрэх “цонх” бэлдсэн байсан" гэж зарлажээ

Оросын “Крокус Сити Холл” төвд террорист халдлага болсноос 19 цагийн дараа буюу дөнгөж саяхан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин олон нийтэд хандаж мэдээлэл хийжээ.

Тэрээр, "Крокус Сити Холлд болсон террорист халдлага бол зэрлэг алан хядах ажиллагаа. Олон арван гэм зэмгүй хүмүүс Крокус дахь террорист халдлагын хохирогч болсон. Халдлагад амиа алдсан хүмүүсийн төрөл төрөгсөд, ойр дотныхонд эмгэнэл илэрхийлье. Мөн ард иргэдийн амь насыг аврахын төлөө хүчин зүтгэж буй түргэн тусламжийн багийнхан, гал сөнөөгчид, аврагчиддаа талархал илэрхийлье" гэжээ.

Мөн В.Путин “Крокус Сити Холл” төвд болсон эмгэнэлт явдалтай холбогдуулан гуравдугаар сарын 24-ний өдрийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлаж буйгаа мэдэгджээ. Харин В.Путин тус террорист халдлагад Украиныг буруутгах гэж оролджээ.

Тодруулбал, тэрээр "Гэмт хэрэг үйлдсэн дөрвөн хүнийг бүгдийг нь олж, саатуулсан. Тэд Украин руу хилээр гарах цонхыг бэлдсэн байсан. Тэд нацистуудын нэгэн адил үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөж байсан" гэж зарлажээ. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө