Сэтгэлзүйн байдлаасаа болж гэр бүлийн хамт хадан хясаанаас машинтайгаа ниссэн осол гарчээ

Сэтгэлзүйн байдлаасаа болж гэр бүлийн хамт хадан хясаанаас машинтайгаа ниссэн осол гарчээ

Калифорни хотын эмч Дармеш Пател гэр бүлийнхээ хамт хурдны зам дээр зорчиж яваад 250 футийн өндөртэй хадан хясаанаас унасан ноцтой осол гарчээ. Гэрчүүдийн хэлснээр Дармеш Пател сэтгэлзүйн өвчтэй байсан бөгөөд Номхон далайн эргийн хурдны зам дээр явж байхдаа гэнэт машинаа замаас эргүүлэн хадан цохио руу нисчээ.

Азаар тэд амьд үлдэцгээсэн бөгөөд түүний эхнэр болон 4, 7 настай хоёр хүүхдийн бие хурдан сайжирч байгаа гэж холбогдох албанаас мэдээлжээ. Тэд хэрэг гарах үед "тесла"-н машин унаж явжээ. Прокуророос мэдээлснээр, Дармеш Пателийг хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэрэгт буруутгаж, хоёр жилийн ял төлөвлөж байгаа ч түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж шоронгоос суллаж, хоёр жилийн турш сэтгэлзүйнд эмчилгээнд явуулах төлөвлөгөөтэй байгаа аж.